СЗХ-ны даргаар З.Нарантуяаг томилов
УИХ чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох санал хураалтаар эхэлсэн юм. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн.
ө
Чуулганы хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг томилох саналыг 89,8 хувийн саналаар, СЗХ-ны орон тооны гишүүнээр Х.Бум-Эрдэнийг томилох саналыг 95 хувиар, Э.Батболдыг томилох саналыг 90 хувиар, орон тооны бус гишүүнээр Д.Ганбатыг томилох саналыг 91,5 хувиар, Ж.Цэдэнрагчааг томилох саналыг 94,8 хувийн саналаар тус тус дэмжлээ. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолыг баталсан.
ө
Шинээр томилогдсон СЗХ-ны дарга З.Нарантуяа өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлагыг танилцуулж, тамгыг нь гардуулан өгсөн юм.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ