Байнгын хорооны дарга нар томилогдлоо

img

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томилжээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Батсуурь, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.  Харин Өргөдлийн байнгын хороо Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн саналаа оруулж ирээгүй учраас хэлэлцээгүй аж.

ө

Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нэр дэвшүүлээд буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ