“Ярилцлага” киног гаргахаа зогсоо
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай өгүүлэх “Ярилцлага” кино өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус уран бүтээлийг АНУ-ын таван кино театраар гаргасан байна. Энэхүү киног нээлтээ хийсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсний дараа Хойд Солонгосын удирдагч “Sony Pictures” компанийн захиргааны хэсэг рүү мэдэгдэх хуудас явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
h
Ким Чен Ун “Ярилцлага” киног түгээн дэлгэрүүлэхгүй байхыг хүсэе. Мөн нэр хүндэд минь халдахгүй байхыг сануулж байна. Бидний шаардлагыг минь хүлээн авна уу. Дахин сануулахад танай байгууллагыг хакердсан хүмүүстэй Хойд Солонгос ямар ч хамааралгүй. Тиймээс “Ярилцлага” киног гаргахаа зогсоо” гэжээ. “Sony Pictures” компани аюулгүй байдлын үүднээс Нью Йорк, Вашингтон, Техас зэрэг хотын кино театруудад “Ярилцлага” киног гаргаагүй юм. “Гэхдээ ирэх оны эхээр олон улсын зах зээлд гаргаж, “Box office”-д багтах бүхий л бололцоог ашиглах болно” гэж “Sony”-ийн захирал Сэм Уолш мэдэгджээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ