100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

img

Малайзын баруун хэсгийн Келантан, Тренгану, Паханг, Перлим мужид өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн орсон аадар борооны улмаас үеэр бууж, их хэмжээний хохирол учруулжээ. Тус улсын Онцгой байдлын аврагчид дээрх мужуудаас ойролцоогоор 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

ө

“Malaysia news”-ийн мэдээлснээр “Паханг мужийн 80 хувь нь үерт автаж, ихэнх зам талбай эвдэрсэн. Гурван хүн байшингийн нурангид даруулж, гэмтэл авсан” гэжээ. Мөн Перлим мужийн тог тасарч, цэвэр усны хомсдол үүссэн байна. Ерөнхий сайд Нажиб Разак гамшгийн бүсэд амьдарч буй иргэдэд яаралтай тусламж үзүүлэхийг Онцгой байдлын яаманд үүрэгдээд, улсын сангаас 500 мянган ам.доллар гаргахаар болжээ.

бө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

heden saihan huuhnii mini delbelj bilee :
muu huurnuuud manai saihan ohidiig yalaa tur zasag ni nuraasai
2014-12-29