Ноцтой алдаа гаргахгүй байхыг анхааруулав
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ. Тэд Засгийн газраас ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг эсэргүүцсэн байна. "ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад механикаар нийлүүлэх нь шинжлэх ухаанаа хөгжүүлэх олон улсын жишиг, өөрийн улсын уламжлалаас ухарсан ноцтой үйлдэл гэж үзэж байна. Дэлхийн аль ч улсад шинжлэх ухаан нь зөвхөн их сургууль дээр хөгждөг, эсвэл ШУА нь харьяандаа хүрээлэнгүй байдаг хэмээн худлаа тунхаглаж явдаг цөөн хүмүүсийн хоосон үгэнд дөрлөгдөн ийм ноцтой алдаатай шийдвэр гаргахгүй байхыг Танд зөвлөе. Ийм шийдвэр гарснаар улс орныг эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй бөгөөд харин хөл дээрээ тэнцэж яваа шинжлэх ухааны салбараа унагах аюултай" гэсэн байна.
х
СЭТГЭГДЭЛ БИЧИХ