Сент Луис хотод үймээн дэгдэв
Антонио Мартин гэх 18 настай хүүг АНУ-ын Миссури мужийн Сент Луис хотын цагдаа буудаж, аминд нь хүрсэн юм. Энэхүү үйл явдлын улмаас тус хотын иргэд жагсаал зохион байгуулж, цагдаагийн байр руу нэвтрэхийг завдаж, үймээн дэгдээсэн байна. Жагсагчид хамгаалалтад гарч байсан цагдаагийн ажилчдыг бүлэглэн зодож, гар буу, гав зэргийг нь авч явсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
1
Жагсагчдын халдлагад 14 цагдаа өртсөн бөгөөд тэдний гурав нь гар буугаа алдсан гэжээ. Цагдаагийнхан 58 жагсагчийг баривчилжээ. Амиа алдсан хүүгийн гэр бүл болон хотын оршин суугчид Антонио Мартины аминд хүрсэн цагдаагийн нэрийг нийтэд зарлахыг шаардаж буй юм. Энэ сарын 23-нд Антонио Мартин гэх өнгөт арьстай хүү дэлгүүрээс гарч явахад нь цагдаагийн ажилтан “Ж” гэгч буудсан юм. Тэрбээр мэдүүлэгтээ “Антонио Мартин дэлгүүрээс гүйж гарсан. Түүнийг хулгайч гэж андуурсан. Тиймээс зогсоохыг шаардаж, агаарт хий буудсан. Би хүүгийн аминд хүрээгүй” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ