Дуулиант эмэгтэйгээр Ким тодров
2014-12-26

“Vogue” сэтгүүл энэ оны онцлох дуулиан тарьсан эмэгтэйгээр реалити шоуны од гэгддэг Ким Кардашианыг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Кимээс гадна тус сэтгүүл дуучин Ники Минаж, Майли Сайрус болон Мадоннаг нэрлэсэн байна. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард худалдаанд гарсан “Paper” сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа нийтэлж, шуугиан дэгдээсэн юм. Түүний зургийг нийтэлсэн сэтгүүл борлуулалтаараа рекорд тогтоож, “Оны сэтгүүл”-ээр тодорсон билээ.

1

Тус сэтгүүлийн эрхлэгч Кейти Эмма “Ким Кардашиан манай сэтгүүлийг алдаршихад тусалсан. Худалдаанд гарсан өдрөө 2692 хувь борлогдсон. Нийт зарагдсан хувь нь 4.5 сая” гэжээ хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин