УИХ-ын дарга уучлалт гуйх уу
МҮОНРТ-ийнхэн УИХ-ын дарга З.Энхболд шаардлага хүргүүлсэн байна. Тэд УИХ-ын дарга өөрсдийг нь гутаан доромжилсон хэмээн, өөрийн биеэр ирж уучлал гуйхыг шаарджээ. Мөн шаардлагад "...МҮОНРТ-ийн 2015 оны төсвийн дэмжлэгийг 50 хувь танаж, эдийн засаг, санхүүгийн чадавхийг доройтуулах алхам хийснээр санаа амарсангүй. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилохдоо гишүүдэд хандаж УИХ-ын дарга З.Энхболд “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан. Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү дээ, ичмээр юм” гэж УИХ-ын чуулганы хуралдааны танхимын өндөр индэр дээрээс мэдэгдлээ.
ө
Энд ажиллаж, амьдарч, өрх гэрээ авч яваа, үр хүүхдээ тэжээж байгаа эгэл жирийн үйлчлэгч, сурвалжлагч, найруулагч, нэвтрүүлэгч, инженер, техникч бид бүгд таны хэлсэн аймшгийн газар ажиллаж байгаа архичид, хулгайчид уу" хэмээн эгдүүцэж, уучлалт гуйхыг шаардсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ