УИХ-ын дарга уучлалт гуйлаа
МҮОНРТ-ийнхэн УИХ-ын дарга З.Энхболд шаардлага хүргүүлсэн байна. Тэд УИХ-ын дарга өөрсдийг нь гутаан доромжилсон хэмээн, өөрийн биеэр ирж уучлал гуйхыг шаардсан. Тэгвэл УИХ-ын дарга чуулганы эхэнд МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс уучлалт гуйлаа. Тэрбээр "Миний хэлсэн үг зарим хүнд буруу ойлгогдсон байна. Миний үгийг сайн харах юм бол 100 хүнтэй телевизийн ажлыг 700 хүнтэй телевиз хийдэг гэж харьцуулсан. 700 хүнийг архи уудаг гэж яриагүй. Би энэ үгийг Наранбаатар болон түүний тойрон хүрээлэгчдэд хандан хэлсэн. Олон жилийн түүхтэй энэ телевизэд ахиц гарах нь битгий хэл уруудсан. Миний үг Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн дарга нарт хамаатай учраас тэднээс уучлалт гуйхгүй. Харин уран бүтээлчдэд буруу ойлголт төрүүлсэн бол уучлалт гуйж байна. Удирдлагуудынхаа санаархалд битгий автаарай гэдгийг хэлье" гэсэн юм.
а
УИХ-ын дарга З.Энхболд “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан. Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү дээ, ичмээр юм” хэмээн хэлснээс болж МҮОНРТ-ийнхэн уучлалт гуйхыг шаардсан билээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ