107 настай буурай байртай боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн өдгөө 107 нас зооглож буй буурай Г.Нанжид байртай боллоо. Түүний нэг өрөө орон сууцны эрхийн бичгийг өчигдөр Монголын чөлөөт ахмадын холбооны байранд гардуулж өгчээ. Ийнхүү Г.Нанжид гуайн орон сууцтай болох хүсэл биелжээ. Тэрбээр ахмадын холбоонд байртай болох хүсэлт гаргасныг БХБЯ-нд уламжилжээ.
б
Ингэснээр “Бэрэн” группийн хамт олон азай буурлын насыг хүндэтгэн “Хангай” хотхонд нэг өрөө байр бэлэглэх шийдвэр гаргасан байна. Улсын хэмжээнд 100 болон түүнээс дээш настай 100 гаруй ахмад байдаг аж. Тэдний олонх нь хувийн орон сууцгүй, ах дүү, хүүхдийндээ амьдарч байдаг гэсэн судалгаа байдаг байна.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ