Зул сарын баяраар халдлага үйлджээ
Шведийн Эксилстуна хотод өчигдөр 13.00 цагийн үед Исламын шашинтнууд Христийн сүмд халдлага үйлджээ. Халдлагын үеэр таван хүн гэмтсэн байна. Хэргийн газарт ажиллаж буй цагдаагийн хэлснээр “Сүмд дэлбэрэлт болох үед 22 итгэгч, нэг ламтан байсан. Сүмийн бүх зүйл эвдэрч, сүйдсэн” гэжээ. Мөрдөгчид дээрх халдлагыг цагаачилж ирсэн исламын шашинтнууд үйлдсэн гэв. Гэхдээ хэрэгтнүүдийг хараахан баривчлаагүй, Эксилстуна хотод хөл хорио тогтоосон гэжээ. Эксилстуна хотод 1200 исламын шашинтан амьдардаг гэнэ.
а
Халдлагын дараа Ерөнхий сайд Фредрик Рейнфелд “Энэхүү халдлагыг санаатайгаар үйлдсэн. Исламын шашинтнуудад тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй боллоо” гэж хэлжээ. Өнгөрсөн жил Швед Сири, Ирак, Йордоноос 5400 цагаачийг хүлээн авсан байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ