“Алтан гадас одон”-гоор 46 хүнийг шагналаа
Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жилийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан хүмүүст өнөөдөр шагналыг гардуулан өглөө. Тус баярын үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ЭМСЯамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүс, тэдний гэр бүл, найз нөхөд, хамт олон оролцлоо. Өнөөдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 18, “Алтан гадас одон”-гоор 46, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 12 хүн шагнагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ