Луганскийн хүүхдүүдэд бэлэг тараажээ

img

Украины “Эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүд зүүн хязгаарын Луганск мужийн хүүхдүүдэд зул сарын бэлэг тараасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгчдөд бэлгээ хүлээлгэн өгчээ. Төлөөлөгчид өчигдөр 18.00 цагийн үед Луганскийн хүүхдүүдэд  5000 мянган бэлгийг тараасан байна. Луганск мужид зул сарын уур амьсгал огтхон ч байхгүй, дүнсгэр, уйтгартай байсан гэж “Улаан Загалмай” нийгэмлэгийн төлөөлөгч Катрина ярьжээ. Тэрбээр “Луганскийн оршин суугчдыг хараад сэтгэл минь их өвдлөө. Бүх хүмүүсийн харцанд уйтгар гуниг” гэсэн байна.

а

Төлөөлөгчид салан тусгаарлагчдад хамгийн эхэнд эзлэгдсэн Донецк мужийн хүүхдүүдэд бэлэг тараахыг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Катрина “Зул сараар хүүхэд бүхэн баярлах ёстой. Донецкийн удирдлагуудад хүүхдийг хайрлах сэтгэл байгаа  гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

кккк:
москва нүүрээ буруулаад амиа бодсон шүү дээ. өөрөө амь наана там цаана болсон шүү дээ хөөрхий. путин бардам ам шалдан гуя гэдэг нь ил болж шараа болоод ирэх онд эдийн засгийн сүйрэл болвол зайлуулагдах нь тодорхой болсон.
2014-12-29
зочин:
хэвлэл мэдээлэл ингэж элт гуйвуулж яадаг байнаа, оросоос очсон тусламжийг украйн явуулсан болгоод л, луганск руу, донецк руу ямар ч тусламж украйнаас орсон мэдээ байхгүй байна шд, донецк, луганскт удирдлагууд нь буудалцаж байгааг үл харгалзан хорогдох байранд очин бэлэг тарааж байна гэж байна даа, америк ямар аймар юм бэ, украйн ямар аймар юм бэ, хүн чанартай баймаар юм аа
2014-12-29
zochin:
uul ni moskvagaas beleg irsen bol zugeer bjdee
2014-12-28