Шинэ оны анхны нар харах ёслол болно
Монголын Залуучуудын холбооноос шинэ оны анхны нар харах ёслолыг зохион байгуулна. Монголчууд шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Өнгөрсөн жил уг аяллыг төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран зохион байгуулж байсан.
б
Харин энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг 2015 оны 1 сарын 1-нд зохион байгуулахаар болжээ. Аяллын хөтөлбөрт галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд багтаж байгаа аж.
б
Мөн оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд "Гоёмсог цасны баяр"-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нар харах аяллын үнэ нь 25.000 төгрөг. Үүнд унаа тээвэр, өглөөний цай, мандат, тэмцээн уралдаан, халуун аарц чацаргана, аяллын бичлэг CD, хөтөч гэх мэт бусад зардлууд бүгд багтжээ. Аялалд оролцохыг хүсвэл https://www.facebook.com/events/826404827447457/?fref=ts хуудсанд нэгдэж бүртгэлээ хийлгэх ёстой аж. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88085470 болон 99072279 гэсэн утсаар авах боломжтой юм байна.
бБ.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ