Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл төр дэмжинэ
Шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Аж үйлдвэрийн яам нь долоон газар, долоон хэлтэстэй ажиллах бөгөөд дэд сайдаар Х.Баделхан ажиллах бол Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Баттогтох ажиллах гэнэ. Харин сайдын зөвлөх одоогоор тодроогүй байна. Д.Эрдэнэбат сайд хэлтсийн дарга нараа дандаа мэргэжлийн залуусаас бүрдүүлсэн бөгөөд хөнгөн, хүнд үйлдвэр, гадаад худалдаа, жижиг дунд үйлдвэрийн салбарт мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой гэсэн зарчим баримталжээ. ЭЗХЯ-ны хүний нөөц дээр шинэ мэргэжилтнүүд нэмэгдсэн байна.
a
Аж үйлдвэрийн яамны ойрын хугацаанд хийх гол ажил нь Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-аар батлуулах гэдгийг Д.Эрдэнэбат сайд онцоллоо. Үүний дараа дунд хугацааны төлөвлөгөө буюу ирэх 5-10 жилд манай аж үйлдвэрийн салбар хэрхэн хөгжих вэ гэдэг зураглал болон урт хугацааны хөтөлбөрөө батлах аж. Ингэхдээ экспортыг чиглэсэн аж үйлдвэржилтийг төрөөс дэмжих бодлого баримтлана. Үр дүнд нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүд төрөөс дэмжлэг авах аж.
a
Д.Эрдэнэбат сайд хэлэхдээ “Монгол оронд аж үйлдвэрийн хөгжил, гадаад худалдаа, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого хоцорсон нь үнэн. Бид өнгөрснөөсөө сургамж авч, үйлдвэржилтгүйгээр зах зээлээ тэлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, импортын урсгалыг бууруулах, дэлхий нийтийн жишигт хүрэх боломжгүйг ухаарлаа. Үүнийг хүн бүр ойлгосон гэж би бодож байна. Эхний ээлжинд 1.5 жилийн дотор хийх ажлуудаа тодорхой болгох. Дараа нь дунд болон урт хугацаанд Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх бодлогоо тодорхой болгоно бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд онцгой анхаарна. Энэ хүрээнд дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа, бүтээгдэхүүний импортын болон гаалийн татварыг ялгавартай тогтоох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх гэж байна. Тэгж байж, бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, дотооддоо үйлдвэрлэдэг болно. Бүтээгч Монгол орныг буй болгоход сэтгүүлчдийн дэм туслалцаа хэрэгтэй. Бидний боловсруулсан бодлогыг олон нийтэд түгээх, олон нийтийн санаа бодлыг бидэнд хүргэхэд та бүхэн гүүр болон ажиллаарай” гэлээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ