162 зорчигчтой онгоц сураггүй болжээ

img

Индонез улсаас Сингапурыг чиглэж явсан “Air Asia” компанийн “QZ8501” дугаартай онгоц сураггүй алга болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус онгоц өчигдөр 6.15 цагт Жакартагаас хөөрч, удалгүй холбоо тасарсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар “QZ8501” онгоцонд 162 зорчигч болон багийн 13 гишүүн байжээ.

1

Нисэх буудлын удирдлагын хэсэг зорчигчдын мэдээллийг хянаж, гэмт хэрэгтэн байж болзошгүй хүмүүсийн мэдээллийг шүүж эхэлсэн гэв. Индонезийн Тээврийн яамны мэргэжилтэн Хади Мустофагийн хэлснээр “Онгоцтой холбоо тогтоохоор ажиллаж байна. Муу зүйл бүү тохиолдоосой хэмээн залбирч сууна” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

103-d:
gazariin naimaachin uy genee.. tsagaan solotoi baixaa
2014-12-30
irgen:
hari garigiihan bidneer toglood bnaa daaa.
2014-12-29
зочин:
ану унагачихсан. тэд хэрвээ онгоц хаана байгааг хэлэхгүй байгаа бол шууд холбогдолтой.ану бол дэлхийн бөмбөрцгийг 20*20 см-н нарийвчлалтайгаар торлон хянаж байдаг хүчирхэг гүрэн.тэд онгоц байтугай алга болсон муурыг ч олоод харчих чадалтай улс. тэд харин дуугарахгүй байгаа бол өөрсдөө унагачихсан гэсэн үг.малайзын онгоцыг ч тэд унагачихаад үл мэдэгч царайлаад нам гүмхэн суугаад байгаа шүү дээ.
2014-12-28