Захарченко “МН17” сүйрлийн гэрч гэв
Украины зүүн хязгаарын Донецк мужийг бие даасан тусгаар улс хэмээн нэрлэж, өөрийгөө “Бүгд Найрамдах Донецк” улсын Ерөнхийлөгчөөр өргөмжилсөн Александр Захарченко өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны сүйрлийн гэрч хэмээжээ. Тэрбээр “Өнгөрсөн долоодугаар сарын 17-нд зүүн хязгаарт осолдсон “МН17” онгоцноос хэдхэн минутын өмнө хоёр онгоц нисч явсан. Удалгүй “МН17” нисч явсан. Харин “МН17”-ийн ардаас украины төрийн далбаатай хоёр байлдааны онгоц ниссэн. Бид энэ онгоцны сүйрэлтэй ямар ч холбоогүй. Бидэнд “МН17” устгахгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, бид өршөөх сэтгэлгүй алуурчид биш. Хоёрт, бид “МН17” устгах хангалттай зэр зэвсэг байхгүй. Гуравт, бид тайван амьдармаар байна” гэж хэлжээ.
1
“Ukraine post” сонины сэтгүүлч түүнээс “Яагаад одоо “МН17” онгоцны сүйрлийн тухай ам нээж байгаа юм бэ” гэхэд тэрбээр “Биднийг энэ осолтой холбоотой мэтээр ярьж буй Киевийн удирдлагуудад дургүйцлээ илэрхийлж, ийнхүү ам нээлээ” гэжээ. Өнгөрсөн баасан гаригт Оросын “Комсомольская Правда” сонинд нэрээ нууцалсан гэрч “МН17” онгоцыг Украины сөнөөгч онгоцууд устгасан” гэж мэдээлсэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ