Онцлох есөн хүүхдэд шагнал гардуулна

img

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”-ийг шалгарууллаа. Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс 9 хүүхдийг 2014 оны ““ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД”-ээр шалгаруулжээ. Онцлох хүүхдүүдэд шагнал гардуулах  хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт Төрийн ордоны Ёслолын танхимд болно.

х

Оны онцлох хүүхдүүдийг танилцуулбал:

а

1. “Уран нүүдэлч хүүхэд”-ээр: Даваахүүгийн Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга - Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч

ё

2. “Хүмүүнлэг хүүхэд”-ээр: Цэрэндондовын Ухаанзаяа Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч

ө

3. “Эко хүүхэд”-ээр: Зоригтбаатарын Буянхишиг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч

ө

4. “Оюунлаг-талст хүүхэд”-ээр: Адъяасүрэнгийн Анударь Гетё сургуулийн 11а ангийн сурагч

ө

5. “Эрэмгий хүүхэд”-ээр: Чогдонгийн Бямбажав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч

ө

6. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Нармандахын Алтантулга Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч

ө

7. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр: Батчулууны Санчирнаран Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч

ө

8. “Зөв монгол хүүхэд”-ээр: Дуламсүрэнгийн Мягмарсүрэн Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан

ө

9. “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр: Баян-Очирын Ёндонжамц TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүүхдэд ийм шагнал өгдөгөө хэзээ болих вээ монгуу улсхүүхдийг хар нялхаас нь үүхэд болгож байгаагаа мэдэж байн уу
2014-12-29