Харшийн сүлд модны наадамд оролцож, бэлэг гардууллаа

img

Монголын Хүүхдийн ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг оролцлоо. Ерөнхий сайд харшийн сүлд модны наадмыг нээж хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдад олон шинэ жил, сүлд модны наадмын урилга ирсэн. Өнөөдөр анхны наадамдаа оролцож байна. Хүүхдүүд та нар шиг байхдаа Олон улсын “Найрамдал” төв, Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадамд оролцдог байсан. Тиймээс нүүрэнд нь инээмсэглэл тодорч, аз жаргал цацарсан хүүхдүүд та нарынхаа наадмыг зорьж ирлээ” гээд шинэ жилийн мэнд хүргэлээ.

ы 2014 онд сурлагаараа, амжилтаараа, авъяасаараа үеийнхнээ манлайлсан шилдэг хүүхдүүдэд Монголын Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, Хүүхдийн ордны дарга П.Анхтуяа нар бэлэг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. й

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
харшийн наадам гэж хүүхдүүдийг оролцуулахын оронд үзэгч болгон суулгачихаад нэг хэдэн авьяаслаг шувуухай тайзан дээр жиргэж байдаг соц.үеийн хуучин зуршлаа халаачээ.хүүхдүүд үзэгчийн суудлаас биш,өөрсдөө шууд оролчож байж л баярлана шүү дээ.
2014-12-30
зочин:
төрийн сүлдийг ингэж бэлгэний уутан дээр тавихгүй шүү дээ. төрийн бэлэг тэмдгийн тухай хуулин дээр төрийн сүлдийг ямар тохиолдолд хаана байрлуулах тухай заасан байдаг. анхаарч соль, тэгээд ч урагдаад хаядаг бэлгэний уутан дээр төрийн сүлдээ тавьж болохгүй шүү дээ. хогоо манайхан хаа хаядаг билээ. гудамжаар нэг сүлдэн дээрээ гишгэх үү? төрийн сүлд өршөөг. төрийн байгууллага байж хүүхдийн төлөө хөгжлийн газар ингэж болохгүй
2014-12-30
kkkkk:
hooe ene e said boltsiimuu yu ch gehev dee
2014-12-29