С.Мөнхбат хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цомыг гардлаа

img

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Уг барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн зүүж явсан бугуйн цагийг дурсгал болгон бэлэглэсэн юм.

ө

Харин Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын уугуул Улсын гарьд Б.Гончигдамба нар шөвгөрсөн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
davaa naimaaltssan uu boxchuud ni bas
2014-12-30