Италийн хөлөг дээр гарсан гал унтарлаа

img

Грекийн баруун нутгийн Патра хотоос өнгөрсөн амралтын өдөр Италийн Анкона хотыг чиглэн явж байсан Италийн хөлөг онгоц Адриатын тэнгист явж байхад нь гал гарсан юм. Тус онгоцонд багийн 40 гишүүн болон 430 зорчигч зорчиж явжээ. Гал гарсны дараа 150 зорчигч аврах завинд сууж, эсэн мэнд гарчээ. Харин үлдсэн зорчигчид аврагчид ирэх хүртэл хөлөгт байжээ. Итали, Грекийн 400 гаруй аврагч хамтарч зорчигчдыг авран галыг бүрэн унтраасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.


Аврагчдын мэдээлснээр “Ачааны хэсэгт эхэлж гал гарсан. Дараа нь хөлгийн тавцангийн хэсэгт гарсан. Санаатай юу, санамсаргүй юу гэдгийг нь тодорхойлоход хэцүү байна. Мөрдөгчид ажилдаа орсон. Хөлгийн ахмад Аргилло Гаисомаззи эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Ахмад болон багийнхны биеийн байдал хэвийн болохоор мэдүүлэг авна. Нэг зорчигч амиа алдсан. Тэрээр гал гарах үеэр онгоцноос үсэрсэн” гэжээ.  Италийн Ерөнхий сайд аврах ажиллагаанд оролцсон хоёр орны аврагчдад талархал илэрхийлж, баярын бичиг гардуулжээ.


Амьд үлдсэн зорчигч твиттертээ “Ямар аймаар байв аа. Энэ хөлгийг Титаник шиг л сүйрлээ гэж бодсон” гэж жиргэжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaar :
ene deerh diplom maygiin yum hend heregtein hog bairiiig bitgii avaarai une ni buur ch buuna munguu dollor bolgood huleej bai ta aldahgui ter neg suljee shig yum luivarshuuu
2014-12-30