Улсын баатар П.Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүлнэ
Батлан хамгаалах яамны удирдлагууд Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэнд өнөөдөр хүндэтгэл үзүүлэх юм байна. Тус арга хэмжээ 13.00 цагт Батлан хамгаалах их сургууль дээр болно.
х
П.Шагдарсүрэн нь Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж явсан ахмад дайчин билээ. Түүний түүхэн гавьяаг үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын баатар цолыг олгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ