Шилдгийн шилдгийг өөртөө болон гэр бүлдээ
Таны хамгийн хайртай, хамгийн үнэ
цэнэтэй зүйл юу вэ? Энэ асуултанд үзэл бодол, шашин шүтлэг, үндэс угсаа, итгэл
үнэмшлийн хувьд хол зөрүүтэй хэдий ч дэлхийн 7 тэрбум хүн нэгэн дуугаар МИНИЙ
ГЭР БҮЛ гэж хариулна. Амьдралын утга учир болсон гэр бүлээрээ тав тухтай, эрүүл
аюулгүй орчинд амьдарч, бяцхан үрсээ сар, жилээр бус өдөр хоногоор өсч томрохыг
харан, аз жаргалтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх шиг жаргал гэж өөр хаана ч
үгүй. Харин энэ л хэмжээлшгүй аз жаргал та бидний гэрт өрнөдөг.
Гэр... Гэр хэмээх ойлголт эртний хүмүүс агуйд амьдарч эхэлсэн тэр үеэс эхлэлтэй. Улмаар овоохой, уламжлалт байр сууцыг улс үндэстэн бүр өөрсдийн онцлог, нөхцөл боломжид тулгуурлан бүтээж иржээ.
Манай улсын барилгын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ тэргүүлэх компаниуд илүү сайн... дэвшилттэй хотхоныг барьж байгуулах болсон байна.
Тиймээс амьдралдаа хийх цөөн хэдэн чухал сонголтуудын эхэнд орох амьдрах байр “Гэр”- ээ сонгохдоо нарийн тооцоо судалгаа хийж, чанар стандарт, аюулгүй байдал, хамгийн гол нь салбартаа тэргүүлэгчдийг сонгох нь найдвартай баталгаа болдог.
Тэдгээрийн тэргүүн эгнээнд Монголдоо орон сууцны барилгын салбарын жишиг болох Үндэсний шилдгийн шилдэг бүтээн байгуулагч “Номин Констракшн энд Девелопмент Групп” ын "Ривер Гарден", "Цэцээ Гүн", “Тайм Скүэр”,“Өнөр Хотхон”,“Өнөр Эрдэнэт” хотхон зэрэг орон сууцны цогцолбор хотхонуудыг ам бардам нэрлэж болно. Хотынамьдралын төгс шийдэл, Монголдоо анхдагч ШИЛДЭГ НОГООН орчинтой, дээд зэрэглэлийн хотхонуудын гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдэл, “Ногоон Барилга”-ын үндсэн шалгуур болох байгаль экологид ээлтэй түүхий эд, тоног төхөөрөмж, техник технологийг онцлох нь зүйтэй.
Тус компанийн бүтээн байгуулсан орон сууцны хотхон, хорооллуудын нийт эдэлбэр газрын 50-75% нь ногоон байгууламж буюу төрөл бүрийн мод, бут, зүлэг ногоо, нуур, амран зугаалах талбай, хүүхдийн тоглоомын талбай, спорт цогцолбор талбай, мөн худалдаа үйлчилгээ зэргийг бүхлээр нь шийдсэнээр эрүүл, спортлог тав тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн байдагаараа бусдаас онцлог юмаа.
Хамгийн сүүлд л гэхэд он солигдох мөчтэй зэрэгцэн “Номин Констракшн энд Девелопмент Групп” ын хамт олон Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас тодруулдаг Үндэсний шилдгийн шилдэг ТОП 10 компаний нэгээр шалгарч, тэргүүлэгчийн байр сууриа гуйвшгүйгээр бататгасан нь хамгийн том үнэлэмж бизээ.
Орон сууцны барилгын салбарт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэгжүүлдэг дээд жишгийг ягштал баримталж, ногоон байгууламж гадаад орчны нийцлийг гайхалтай хослуулж ажилладаг энэ хамт олны ололт амжилт, “ноу хау”, ажлын арга туршлагаас судлах нь зүйтэй болов уу.
Байгууллага бол амьд организм юм. Нийтдээ 2275 хүнийг ажлын байраар тогтмол хангаж, амьдралын баталгаа нь болж буй “Номин Констракшн энд Девелопмент Групп” компани сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 280,9 мянган м2 барилга угсралт, 260,5 мянган м2 заслын ажил гүйцэтгэжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарчхотхоны тохижилт болон хүрээлсэн буй орчинд Богд уул, Туул голын сав, Баянголын ам зэрэг газруудад одоогийн байдлаар нийт 40’000 ширхэг мод, бут сөөг тарьж ургуулан 50’000м2 талбайд зүлэгжүүлэх ажил хийгээд байгаа юм. Мөн түүнчлэн “Хамгаалагдсан үндэс” өндөр бүтээмжит технологиор жил бүр 1.0 сая ширхэг мод тарих хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг ашиглалтанд оруулан ажиллаж байна.
Энэ бүхний зэрэгцээ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд дотоодын 100 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч, бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжин хамтран ажиллаж байна. Импортын бүтээгдэхүүнийг орлох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд герман технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 4 давхар хүртэлх нийтийн болон амины орон сууцны карказ барих зориулалт бүхий жилд 700’000 метр ган карказан бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай Хөнгөн ган карказын үйлдвэр, жилд175’000м2 тавилгын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай тавилгын үйлдвэр болон төмөр бэлдэцийн үйлдвэрийг байгуулж өөрийн хэрэгжүүлж буй төслүүдэд ашиглагддаг импортын бүтээгдэхүүнийг багасгаж, нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхааран ажиллаж байгаа аж. Мөн барилгын салбарт шинээр нэвтэрч буй дахин боловсруулалтаар хийгддэг байгальд ээлтэй угсрахад хялбар, чанартай, хурдан, хямд өртөг бүхий хөнгөн хийцтэй ган карказын технологи нэвтрүүлэн барилгын даацын хана, шал, дээвэр, өрөө тусгаарлах хана зэргийг хийж гүйцэтгэдэг болжээ.
Хөдөлмөр хамгааллын чиглэлд ХАБЭА-ын удирдлага зохион байгуулалтын оновчтой хуваарилалт, дэвшилтэд материал, тоног төхөөрөмж, техник технологийг нэвтрүүлэн “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” уриан дор тогтмол сургалт сурталчилгаа зохион байгуулж ажиллаж байна.
Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр Төв аймгийн Баян суманд 65 хүүхдийн “Дэлбээ”цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьж, иж бүрэн тохижуулж улсадүнэ төлбөргүйгээрбэлэглэсэн нь ёстой л нүдээ олсон сайн үйлс болсон гэлтэй. Мөн урлаг спортын залуу хойч үеийг бэлтгэх, Монголын орчин цагийн кино урлагийг сэргээх, үндэсний гэсэн тодотголтой монгол улсаа олон улсад таниулан сурталчилж яваа залуу уран бүтээлчдээ дэмжих чиглэлд хамтран ажилласан байна.
“НОМИН КОНСТРАКШН &ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП” нь сүүлийн 3 жилийн хугацаанд 17”090 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд 2014 онд улсын төсөвт нийтдээ 7’684.4 сая төгрөгийн татвар, шимтгэл, даатгалын хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Энэ мэт Дэлхийн шилдгүүдийн түүчээ нь болохын төлөө зорьж буй “Номин Констракшн энд Девелопмент Групп” компаний ололт амжилтуудыг дурьдсаны учир орон сууцны барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй олон компаниуд эн зэрэгцээсэй гэснийх юм.
Монгол хүн бүр гэртээ айх аюулгүй, аз жаргалтай аж төрөн амьдран суух учиртай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ