Археологийн лабораторийн танхим нээгдэв
Монгол цэргийн музей Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нийгмийн технологийн сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 3 дахь жилдээ археологийн хайгуул судалгаа, малтлагын ажлыг зохион байгуулсан билээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд олдсон археологийн олдворыг боловсруулан, судлах археологийн лабораторийн танхимыг “Нүүдэлчдийн өв-3” үзэсгэлэнгийн үеэр нээсэн юм. Уг танхимд их дээд сургуулийн оюутан залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчид өргөнөөр зочлон, үйлчлүүлэх бүрэн боломжтой бөгөөд археологийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө авч, судалгаа, шинжилгээний ажлыг хамтран явуулах санал хүргүүлж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ