Замын бүтээн байгуулалт "Онц сайн" үнэлгээ авав

img

Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ онд 47,18 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавьсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжэээний бүтээн байгуулалт юм. Нийслэлийн Авто замын газраас 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн зам, замын байгууламжийн ажлын үр дүнгийн талаар нийслэлийн www.ulaanbaatar.mnсайт болон олон нийтийн сүлжээгээр санал асуулга авлаа. 10 хоногийн турш авсан санал асуулгад оролцсон  иргэдийн  59.7 хувь нь 2014 онд нийслэлд хэрэгжүүлсэн зам, зам барилгын ажлыг хангалттай сайн гэж  үнэлжээ. 2014 онд өрнөсөн автозамын бүтээн байгуулалтын үр дүнд нийслэлийн автозамын урсгал нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар өмнөх жилүүдийнхээс илүү сайжирлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uhsenii chini gavya :
hed nugalsan undur uneer hiij bna ard bid unheer arhia hetruuleed elii balai bolj dee zam heregtei harin hed nugalsan uneer zam tavij bgaaa hulgaich nariig yah vee
2014-12-30
shuud:
ene bol batuulin gaviya bish.bondin mungu bosgoj eldeveer heluulen baij hiij ugsun erunhii said asan altanhuyagin gaviya shu.
2014-12-30
зочин:
зайсанд хамаатнийдаа очих гэтэл зам нь там болсон байна нийслэлд гэр хороолол дундуур зам тавих хэрэгтэй
2014-12-30
зочин:
зайсанд хамаатнийдаа очих гэтэл зам нь там болсон байна нийслэлд гэр хороолол дундуур зам тавих хэрэгтэй
2014-12-30