М.Наранбаатар мэдээлэл хийнэ
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өнөөдөр 14:00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдалд байр сууриа илэрхийлж, тайлбар хийх аж.
ө
УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох үеэр “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан" хэмээн хэлсэн. Үүний дараахан МҮОНРТ-ийн уран бүтээлчид УИХ-ын даргад албан бичиг хүргүүлж, уучлалт гуйхыг шаардсан. Спикер энэ шаардлагын хариуг дор нь барьж, чуулганы танхимын индрээс "МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд буруу ойлголт төрүүлсэн бол уучлалт гуйж байна. Харин Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн дарга нараас уучлалт гуйхгүй" хэмээн мэдэгдсэн.
х
Үүний улмаас УИХ-ын дарга болон УИХ-тай холбоотой үйл ажиллагааг МҮОНРТ-ээр гаргахыг хориглосон, хориглоогүй гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан. Энэ бүхэнд хариулт өгөхөөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар хэвлэлийн хурал зарлажээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ