Таван өдөрт 15 саяын ашиг олжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен
Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын Тагнуулын ажилчдын тухай өгүүлэх “Ярилцлага”
кино удаан хүлээлгэсний эцэст энэ сарын 25 буюу зул сарын баяраар нээлтээ
хийсэн юм. Тэгвэл энэхүү уран бүтээл нээлтээ хийснээс хойшхи таван өдрийн дотор
15 сая ам.долларын ашиг олж, “box office”-д зургадугаар байрт жагсч эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэхүү уран бүтээл онлайнаар
зарагдахаас гадна хөл хөдөлгөөн багатай мужуудын кино театруудаар гарч байгаа
юм. “SonyPictures”-ийн удирдлагууд аюулгүй байдлын үүднээс Нью Йорк, Вашингтон зэрэг хотын
театруудаар гаргахаас зайлсхийж буй. ““Ярилцлага” кино олон улсын зах зээлд
хараахан гараагүй ч бусад киноноос илүү ашиг олж буй гол шалтгаан нь Ким Чен
Уны заналхийлэл болон “Sony” компанийг хакердсан хэрэгтэй
шууд хамааралтай” гэж “www.nbcnewyork.com” мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ