Аюулгүйн нөөцөд 28.4 мянган тн өвс нөөцөлжээ

img

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагджээ. Малчид 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн, 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэсэн бол аймаг, сумын аюулгүйн нөөцөд 28.4 мянган тн өвс, 4.0 мянган тн тэжээл нөөцөлжээ. Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Чандмань–Өндөр, Булганы Тэшиг, Сэлэнгийн Түшиг, Зүүнбүрэн, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Төвийн Жаргалант, Сүхбаатарын Асгат сумдад 10-16 см байна. Харин Баян-Өлгийн Алтай, Увсын Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Түргэн, Улаангом, Завханы Баянхайрхан, Түдэвтэй, Хөвсгөлийн Тариалан, Цагааннуур, Улаан-Уул, Түнэл, Хангал, Булганы Баян-Агт, Хангал, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүн бүрэн, Хэнтийн Дадал, Сүхбаатарын Халзан, Эрдэнэцагаан сумдад 5-9 см, бусад нутгаар 0-4 см байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ