Шотланд эмч халдвар авчээ

img

Баруун Африкийн Сьерра Леон улсад эболагийн халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан Шотланд эмч халдвар авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Эмчийг Шотландын Гласгов хотын эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж эхэлжээ. Шотландын экс захирагч Никола Стержени “Халдвар авсан эмчийн хүсэлтийн дагуу хувийн мэдээллийг нь нийтэд цацахгүй. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Сьерра Леонд очиж, халдвар авсан хүмүүст эмчилгээ хийж байсан” гэж хэлжээ.

ө

Эмч өнгөрсөн амралтын өдөр Британийн нийслэл Лондон хотын Хитроу нисэх буудлаар дамжин Гласгов хотод иржээ. Тэрбээр Гласгов хотод ирэх үедээ өндөр халуунтай байсан учир эмч нарыг хүртэл тусгаарласан байна. Гласгов эмч нар халдвартай эмчтэй харьцсан 71 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлжээ.

ө

Өнөөдрийн байдлаар эболагаар 7845 хүн амиа алдаж, 20095 хүн халдвар авчээ. ДЭМБ-аас Мали улсад эболагийн халдвар авсан хүмүүсийн тоо өсөх хандлагатай байна гэв. Тус улсад эболагаар 14 хүн халдар авч, хоёр хүн амиа алджээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ