Онгоцны сэг байж болзошгүй зүйл олджээ
Олон улсын аврах баг сураггүй алга болоод буй Индонезийн “Airbus A320” онгоцны сэг байж болзошгүй зүйлийг Ява тэнгис орчмоос илрүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Онгоцны хаалга болон далавч байх магадлалтай зүйлсийг уснаас гаргаж авахаар Өмнөд Солонгос болон Индонезийн аврагчид ажиллаж эхэлжээ.
1
АНУ, Австрали, Сингапурын аврагчид Ява тэнгист 13 хэсэгт самналт хийж эхэлжээ. Индонезийн Тээврийн сайд Хади Мустофаги “Airbus A320”-ийн зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзахаар Сингапур руу хөөрсөн байна. Мөн Зүүн Белитунг арлын Манггар хотоос 45 км-ийн цаана утаа суунаглаж эхэлжээ. Индонезийн 100 гаруй аврагч утаа суунаглаж буй газар руу очсон гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ