Эссе бичлэгийн уралдааны ялагчид тодорлоо

img

“Монголын энтерпренёруудын нэгдсэн чуулган 2014” үйл ажиллагааны хүрээнд  Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд “Энтерпренёр гэж хэн бэ?” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зарласан билээ.Нийгэмд энтрепренёршипын үзэл санааг түгээх, залуу хойч үед бие даан бизнес эрхлэх энтрепренёрлэг сэтгэлгээг төлөвшүүлэх, энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг түгээх, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү уралдааны шалгаруулалт өчигдөр дуусч тэргүүн байрын эздийг тодорхойлжээ.

a

Уралдаанд нийт 21 аймаг, 9 дүүргээс 43 эссэ ирсэн  байна. Эдгээр бүтээлээс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч А.Отголжий тэргүүн байранд шалгаран өргөмжлөл, 800,000 төгрөг, МУИС-ын Бизнесийн сургуулийн энтрепренёршипын богино хугацааны сургалтын эрхээр шагнууллаа. Хоёрдугаар байранд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Орхон цогцолбор сургуулийн 9б  ангийн сурагч Э.Баяржаргал шалгарч өргөмжлөл, 500,000 төгрөг, МУИС-ын Бизнесийн сургуулийн энтрепренёршипын богино хугацааны сургалтын эрх, Гуравдугаар байранд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Буяннасан шалгарч 300,000 төгрөг  нар тус тус шалгарлаа.

a

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МУИС-Бизнесийн сургуулийн дэд захирал М.Должин, Жижиг ,дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах газрын дарга Г.Билгүүн нар оролцсон байна.

sa

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ