Дүнжингаравын зам нээгдлээ

img

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Хансуун зам” ХХК-ийн ерөнхий захирал Х.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг замын ажлыг “Хансуун зам” ХХК 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтай, явган хүний болон дугуйн замтайгаар хийж гүйцэтгэжээ.  
Энэхүү замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10 тэрбум 800 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд цаашид газар доорх төмөр замын нүхэн гарц, гүүрэн байгууламж хийх аж. Мөн уг замд дугаарын хязгаалалт үйлчлэхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
Авто замын нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Юуны өмнө Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх 6.0 км замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Хансуун зам” ХХК-ийн хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тийм ч учраас зам бол сайхан бүхний эхлэл байдаг. Бид 2012 оноос хойш томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байгаагын нэг нь энэхүү зам юм. Уг зам нь нийслэлийн түгжрэл, цаг хэмнэлтийн асуудлыг шийдэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
saihan medee bna.
2014-12-31
zochin:
tavisan zam chini her nastai zam be dee. sayhan ashiglaltand orson darhan chigleliin zam uireed butraad duussan bna lee
2014-12-31
их идэлт:
ийм их мөнгөөр 10хан км зам тавих юм. татвар төлөгчдийн мөнгө хайран монгол төр тэнэг шуналтан олонтой хэцүү л байна. авто зам дэд бүтэц дээр бага ид л дээ тэгээд ард нь дандаа хятадын компаниуд . өр өр өр зээл зээл зээл ард нь ядуу тэнэг монгол хэвээрээ . . .
2014-12-30
ganbold :
za tegeed gants km zamiig 1 terbum 7 zuugad tugruguur tavichaad yund ni darvaigaad bdag yum zamtai boloh medeeej sain hereg buten 3 nugalsan uneeer tavichaad icheech dee ta nar ene uildel chini salbar burt bna ur dun ni uls orniig elgeer ni mulhuullee gaig ni ard tumen uurch bna sh dee
2014-12-30