Зорчигчдын цогцос олдлоо гэв

img

Индонезийн “Airbus A320” онгоцны сэг байж болзошгүй хэсгүүдийг аврагчид далайгаас гаргаж дууссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.Далайгаас олдсон сэгүүд сураггүй болсон онгоцны хэсэг байж магадгүй хэмээн таамаглаж буй. Тэгвэл Хятадын “Синьхуа” агентлаг ““Airbus A320” онгоцны зорчигчид байх магадлалтай хүмүүсийн цогцсыг Ява тэнгисээс оллоо” гэж мэдээлжээ. Индонезийн тэнгисийн цэргийн төлөөлөгч Манахан Симорангкир “Эдгээр цогцсыг далайгаас гаргасан” гэсэн байна. Тэрбээр “Ява тэнгист хөвж яваа цогцоснууд бүгд аврах хантаазгүй байсан. Тиймээс “Airbus A320”-ийн зорчигчид байх магадлалтай” гэж ярьжээ.   Энэхүү мэдээллийн дараа Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд байршаад буй зорчигчдын  ар гэрийнхэн аврах ажиллагааг ахалж буй Индонезийн удирдлагуудаас тайлбар шаарджээ.  Тус онгоцонд багийн долоон гишүүнээс гадна таван орны 155 зорчигч зорчиж явсан юм. Зорчигчдын дунд 1-16 насны 17 хүүхэд байсан гэнэ.       Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрч:
америкууд пуужин харваад унагаачихсан шүү. яагаад гэвэл онгоц зүгээр осолдсон бол зорчигчид аврах хантаазаа өмсөх байсан.
2014-12-30