А.Тлейханд хүндэтгэл үзүүлэв

img

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр  УИХ-ын гишүүн А.Тлейханыг Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсантай холбогдуулан хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.

А.Тлейхан 1971 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн 1дүгээр дунд сургууль, 1976 онд МУИС-ийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр, 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер, докторант.

ө

1976-1977 онд ТЭХС-ийн 3 дугаар цахилгаан станцын зуухан цехэд ээлжийн мастераар ажлын гараагаа эхэлж, 1977-1981 онд цехийнхээ ашиглалтын мастер, ахлах инженер, 1981-1986 онд Зуухны 2 дугаар цехийн дарга, 1986-1989 онд станцынхаа үйлдвэр техникийн дарга, 1989-1990 онд Ерөнхий инженер, 1990-1995 онд Станцын дарга, 1995-1996 онд ТЭХС-ийн 3 дугаар цахилгаан станцын ХОТШ төвийн захирал, 1996-1997 онд тус станцын Эдийн засгийн хэлтэст борлуулалт хариуцсан мэргэжилтэн, 1997-1999 онд Эрчим хүчний удирдах газар /ЭХУГ/-ын АХН удирдлагын хэлтсийн дарга, 1999-2002 онд ЭХУГ-ын захиргаа, удирдлагын албаны дарга, 2002-2004 онд ТЭХ-ний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, 2004-2008 онд ТЭХЯ-ны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна хэмээн УИХ-ын  Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khonayev:
tileixan gishuundee bayar hurgej ajlyn ulam ih amjilt gargahig xusie! mongolin tor zasagdaa bayarlalaa!
2014-12-31
g.toiruuli:
han dargadaa bayar hyrgeye
2014-12-30
hadiin:
bayar hurgii
2014-12-30
zochin:
уих-ын эрхэм гишүүн а.тилейханыг монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсантай холбогдуулан баяр хүргэж, эрүүл энх сайханыг хүсэн ерөе!
2014-12-30