УИХ-ын даргаас нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өнөөдөр сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.
м
УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох үеэр “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан" хэмээн хэлсэн. Үүний дараахан МҮОНРТ-ийн уран бүтээлчид УИХ-ын даргад албан бичиг хүргүүлж, уучлалт гуйхыг шаардсан. Спикер энэ шаардлагын хариуг дор нь барьж, чуулганы танхимын индрээс "МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд буруу ойлголт төрүүлсэн бол уучлалт гуйж байна. Харин Наранбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн дарга нараас уучлалт гуйхгүй" хэмээн мэдэгдсэн.
м
Тэгвэл энэ бүхэнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өөрийн байр сууриа илэрхийлж, тайлбар хийлээ. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг энэ хариуцлагагүй үйлдэл, мэдэгдлийнх нь төлөө шүүхэд өгч буйгаа мэдэгдэв. Мөн тэрбээр "энэ бол Наранбаатар гэдэг хувь хүний нэр төрд халдаж байгаа төдийгүй МҮОНРТ-ийн нийт хамт олон цаашлах юм бол энэ салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид, бүр том утгаар нь харвал надаас бусад нь хэн ч биш, надаас бусад нь архичин гэсэн хандлага шууд харагдаж байгаа юм. Үүнийг Монголын ард түмнийг доромжилж байна гэж үзэхээр байна. Мөн МҮОНРТ-ийн хараат бус байдал, сэтгүүлчийн эрх чөлөө, Монголын ард түмний мэдэх эрхийг шууд үгүйсгэж буй хэрэг. УИХ-ын даргын өндөр индэр дээрээс нэг хамт олон руу дайрч, олон нийтийг доромжлох асуудал байж болохгүй. Ийм үг хэлснийхээ төлөө надаас болон манай хамт олноос уучлалт гуйх ёстой" хэмээн мэдэгдэв.
м
Мөн М.Наранбаатар нэр төрөө сэргээлж, УИХ-ын дарга З.Энхболдоос нэг тэрбум төгрөг нэхэмжилж буйгаа хэлэв. Уг нэг тэрбум төгрөгийн хувьдаа бус хамт олныхоо сайн сайхны төлөө зарцуулна гэдгээ дуулгав.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ