Далайгаас 40 цогцос гаргаж авчээ

img

Индонез улсаас Сингапурыг чиглэж явсан “Air Asia” компанийн “Airbus A320” онгоц өнгөрсөн амралтын өдөр сураггүй алга болсон юм. Өчигдөр олон улсын аврагчид онгоцны сэг байж болзошгүй зүйлсийг далайгаас гаргасан. Энэхүү мэдээллийн дараа Индонез, Сингапурын аврагчид онгоц сүйрсэн байх магадлалтай Ява тэнгисээс гурван хүний цогцсыг олж, далайгаас гаргасан билээ. Тэгвэл аврагчид дахин 40 хүний цогцсыг илрүүлж, далайгаас гаргаж авсан тухай “www.foxnews.com” мэдээллээ. Индонезийн талаас “Дээрх цогцоснууд “Airbus A320” онгоцны зорчигчид байх магадлал 95 хувьтай байна” гэж мэдээлжээ.

1

“Тэд бүгд аврах хантаазгүй байснаас гадна, биеийн байцаалтүй учир аль улсын иргэн, хэн болохыг нь тодорхойлоход цаг хугацаа их зарцуулах нь тодорхой” гэж Индонезийн Тээврийн  сайд Хади Мустофаги “AFP” агентлагт ярьжээ. Мөн Борнеогоос өмнө зүгт усан дор 30 метрийн гүнд онгоц байх магадлалтай биет илрүүлсэн гэж Австралийн талаас мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ