Төмөр замыг хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

img

90 мВт дулааны станцыг нүүрсээр хангах төмөр замын ажлыг хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. “XVIII.1.62. Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд хийгдсэн уг ажлыг Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг нь зохион байгуулжээ.  Уг төслийг “Рэйлроүд инженеринг” ХХК улсын төсвийн 1.481.970.235  төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Энэ оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн ажил бүрэн дуусаад буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ