Онгоц олдоогүй байна

img

Индонезийн удирдлагууд сураггүй алга болоод буй онгоцны эрлийн ажлын талаар мэдээлэл хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мэдээллийн эхэнд Индонезийн Тээврийн сайд Хади Мустофаги ““Airbus A320” онгоц болон 155 зорчигч, багийн долоон гишүүн олдоогүй байна. Аврагчид онгоц сүйрсэн байх магадлалтай тэнгисээс цогцоснууд илрүүлсэн нь үнэн. Тэгэхдээ тэд “Airbus A320”-ийн зорчигчдынх биш байж болно. Албан ёсоор онгоц болон албан ёсны бичиг баримттай хэн нэгнийг олоогүй байна. Тиймээс онгоцыг хайх ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Бүх ажил албан ёсных байх учиртай. Бид зорчигчдын ар гэрийнхэнд худал мэдээлэл хүргэх ёсгүй. Бид хариуцлагатай байх ёстой” гэсэн байна.

1

Хэвлэлүүдэд “Ява тэнгисээс 40 хүний цогцос оллоо. Тэд “Airbus A320” онгоцны зорчигчид байх магадлалтай” гэх мэдээлэл цацсаны дараа “Air Asia” компанийн ерөнхий захирал Тони Фернандест зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Үнэхээр харамсалтай байна. Энэ гашуун өдрийг хэзээ ч мартахгүй ээ. Намайг уучлаарай” гэж хэлжээ.

Энэхүү мэдэгдлийн дараа Сингапурын “Чанги” нисэх буудалд байршаад буй зорчигчдын ар гэрийнхэн Тони Фернандестийг буруутгаж, дарамт учруулахгүй байхыг хүсчээ. Мөн тэнгисээс цогцос олсон гэх мэдээллийг сонсоод зорчигчдын ар гэрийнхнээс 11 хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ