Янукович ярилцлага өгчээ
Украины экс Ерөнхийлөгч Янукович өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр эх орноо орхин гарч, Оросын Сочи хотноо байрших болсон юм. Тэрбээр Орост байх хугацаандаа нэг удаа хэвлэлд ярилцлага өгч, Украины хямралд ямар ч буруугүй хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл экс Ерөнхийлөгч өчигдөр АНУ-ын сэтгүүлч Оливер Стоунд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлага ирэх оны эхээр Оросын “TBI” телевизээр цацагдах гэнэ. Янукович ярианыхаа эхэнд “Украинчууддаа шинэ оны мэнд хүргэе. Та бүхнийг минь бурхан ивээг” гэж хэлжээ.
ө
Энэхүү ярилцлага хоёр цаг орчим үргэлжилнэ. Янукович маш чухал асуудлаар ярьсан. Энэ ярилцлага түүнийг урвагч биш гэдгийг нь батлах болно” гэж Оливер Стоун фэйсбүүктээ бичжээ.
ё
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ