Зорчигчдын цогцос болохыг тогтоожээ
Ява тэнгисээс олдсон 43 цогцосны зургааг нь таньж, аль улсын иргэн болохыг нь тогтоосон тухай “www.foxnews.com” мэдээлээ. Бүгд Индонез улсын иргэн гэж аврах багаас мэдэгдэв. “Өнгөрсөн амралтын өдөр Индонезоос Сингапур руу чиглэж явахдаа сураггүй алга болсон “Air Asia” компанийн “Airbus A320” онгоц сүйрсэн болохыг Индонезийн талаас батлаагүй ч онгоц сүйрсэн болох нь бараг тодорхой боллоо” гэж “AFP” агентлаг мэдээлжээ.
1
Тус онгоцонд багийн долоон гишүүнээс гадна 155 зорчигч зорчиж явсан юм. Аврагчид онгоцны хаалга болон далавч байх магадлалтай сэгийг далайгаас гаргаж, шинжилгээнд өгөөд буй. Индонез, Австрали, АНУ, Өмнөд Солонгос, Сингапур улсын хамтарсан аврах баг Ява тэнгист хайгуул хийж байгаа бөгөөд “Airbus A320” онгоцны хар хайрцгийг хайж эхэлжээ.
“Онгоц сураггүй алга болж сүйрсэн бүх шалтгаан хар хайрцагт бичээтэй байгаа” гэж Индонезийн Тээврийн сайд Хади Мустофаги ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ