Вант улстай болохыг мөрөөддөг гэв
“People” сэтгүүл энэ оны хамгийн баян уран бүтээлчээр дуучин Беойнсиг нэрлэсэн юм. Тэрбээр энэ жил нөхөр Жей Зигийн хамтаар “On the Run” хэмээх аялан тоглолт хийснээс гадна “number one” гэх 22 дуутай цомгоо гаргасан юм. Дуучин бүсгүй гэр бүлийн орлогоос гадна энэ жил нийтдээ 77 сая ам.долларын ашиг олжээ.
1
Беойнси өчигдөр “Kiss” радиод ярилцлага өгөх үеэрээ “Би багадаа маш их мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан. Тэгэхдээ би тэрбумтан эсвэл өв залгамжлагч биш л дээ. Үнэнийг хэлэхэд, одоо байгаа хөрөнгө минь хангалттай. Хүүхэд байхын минь мөрөөдөл мөнгө байсан. Харин одоо би вант, тусгаар улстай болохыг мөрөөдөж байна. Ард түмэн, ёс заншил, бие даасан вант улстай болохыг мөрөөдөж байна” гэж ярьжээ.
Сэтгүүлч түүнээс “Хэрвээ вант улстай болвол аль орны соёлоос санаа авах вэ” гэж асуухад “Надад Азийн ёс заншил таалагддаг. Цайны ёс, хүндлэх ёс үнэхээр гайхалтай” гэж хариулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ