Минаж: Энэ жил гайхалтай өнгөрлөө

img

Реппер гүнж гэгддэг Ники Минаж маргааш нээлтээ хийх  “Rolling Stone” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгсөн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Өнгөрч буй 2014 он миний хувьд ээж шиг минь гайхалтай мэдрэмж төрүүллээ” гэж хэлжээ.

1

Минаж “Хүмүүс тэр болгон мэдэхгүй л дээ. Би Холливуудад данстай уран бүтээлч болохын тулд 10 жил хөдөлмөрлөсөн. Тэгэхдээ энэ жил шиг тайван амгалан жил өмнө нь тохиож байгаагүй. Би энэ онд жинхэнэ хайртайгаа учирч, өөрийнхөө зохиосон таван дууг клипжүүллээ. Уран бүтээлч бүхэнд ийм аз байнга тохиогоод байдаггүй юм. Энэ жил гайхалтай өнгөрлөө. Дараа жил ч гэсэн аз намайг тойрон хүрээлээсэй” гэж хэлжээ.

Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд реппер Сафари Самуэлстэй сүй тавьсан хэмээн хэвлэлүүд дамжуулж байсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ