Зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзжээ
Индонезийн Ерөнхийлөгч Жодо Видодо Сурабая хотын олон нисэх буудалд байршаад буй “Airbus A320”-ийн зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Онгоц Сурабая хотоос Сингапур руу нисч явахдаа сураггүй алга болсон юм.
1
Ерөнхийлөгч “Airbus A320” онгоцыг албан ёсоор сүйрсэн гэх мэдээллийг батлаагүй ч зорчигчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Үнэхээр харамсалтай байна. Зүрх минь шархалж гүйцлээ. Олон улсын аврах баг өнөөдрийг хүртэл онгоц осолдсон байх магадлалтай бүс нутгуудад самналт хийж буй” гэсэн байна.
Гэхдээ Ерөнхийлөгчийн мэдэгдлийн өмнө онгоцыг хайх ажиллагааг хэсэг хугацаанд зогсоож буйгаа аврах багаас мэдэгдсэн юм. Австралийн талаас “Хайх ажиллагаа зогсоогүй. Бороо их орж байна. Үзэгдэх орчин муу байна. Тэнгэр онгойхоор хайх ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ