Шилэн дансны хууль хэрэгжиж эхэллээ

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шилэн дансны хууль 2015 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн  газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүргийг хүлээж байна. Ингэхдээ тухайн байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас нь шилэн дансны бие даасан цэстэй байх, мэдээлэл татаж авах, хэв­лэх боломжтой байх юм.

1

Түүнчлэн мэдээлэлтэй холбоотой тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх ёстой. Харин өрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрхтэй байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсөв, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй юм. Байгууллага, аж ахуйн нэгжүүд сар бүр тайлан гаргадаг байсан бол Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр одооноос эхлэн долоо хоног бүр мөнгө санхүүгээ цэгцэлдэг болно.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tami:
ajillahgyi b.na. yun show ve.
2015-01-03
ардхүү:
шилэн дансны хууль, иргэний танхим, хууль шүүхийн шинэчлэл.....гээд манай ерөнхийлөгч ээбээ сайн ажиллаж байна. үндсэн хуулиа өөрчилж дахин ерөнхийлөгчөөр сонгомоор л байна, даан ч өөрөө зөвшөөрөхгүй биз дээ.
2015-01-02
mongol:
za daa, turiin undsen chig uurgiin esreg l ajil daa ene. yamar sanaatan haanaas hiiheef l bna daa
2015-01-01
enkhbaatar:
president elbegdorj mash heregtei huulj sanaachilsand bayarlaa
2015-01-01