Иргэний танхимд 1050 хэрэг иржээ
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрөгч 2014 онд нийт 1050 иргэний хэрэг хүлээн авснаас Ерөнхий шүүгчид гомдол гаргасан 113, хяналтын журмаар гомдол гаргасан 893, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 40, харьяалал тогтоолгох 4 хэрэг байна. Хяналтын журмаар гомдол гаргасан 893, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 40, нийт 933 хэргээс 26 хэргийг хэлэлцэхээс татгалзаж, 878 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн 878 хэргээс 841 хэргийг хяналтын шатны журмаар, 37 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан байна. Өмнөх онтой харьцуулбал 2014 онд шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэрэг 9.6, хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэг 10.8 хувиар тус тус өсч, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан хэрэг 11.9 хувиар буурсан аж.
cx
Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 841 хэргийн 59.8 хувь буюу 503 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдэж, 15.6 хувь буюу 132 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 10.5 хувь буюу 89 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, 12.1 хувь буюу 102 хэрэг хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 1.8 хувь буюу 15 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Эдгээр 841 хэргийн 69,4 хувь буюу 584 нь нийслэлийн, 30,6 хувь буюу 257 нь орон нутгийн шүүхийн шийдвэр, магадлалтай хэрэг байна. Орон нутгийн шүүхээс ирсэн хэргийг авч үзвэлОрхон аймгийн шүүхийн 51, Дархан-Уул аймгийн шүүхийн 43, Баян-Өлгий аймгийн шүүхийн 37, Ховд аймгийн шүүхийн 19, Дорнод, Сэлэнгэ аймгийн шүүхийн тус бүр 14, Архангай, Төв, Хөвсгөл аймгийн шүүхийн тус бүр 9, Булган аймгийн шүүхийн 8, Дорноговь, Увс аймгийн шүүхийн тус бүр 7, Өмнөговь аймгийн шүүхийн 6, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн шүүхийн тус бүр 5, Хэнтий аймгийн шүүхийн 4, Говьсүмбэр, Завхан аймгийн шүүхийн тус бүр 3, Дундговь, Сүхбаатар аймгийн шүүхийн тус бүр 2 хэрэг хянагджээ.
s Тус танхим 2014 онд нийт 124 албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч, 115-ыг нь шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсантай холбогдуулан Улсын Дээд шүүхээс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг шүүхийн практикт хэрэглэхэд анхаарах зарим асуудлын талаар” зөвлөмжийг энэ оны 6 дугаар сард гаргажээ. Мөн “Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага хүлээх үндэслэл”, “Арбитрын үйл ажиллагаан дахь шүүхийн оролцоо”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлтийн талаар анхаарах зарим асуудал”-ыг судалж, тойм гаргасан байна.жө
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ