Батцэнгэл сумын ээжүүд шинэ эмнэлэгтээ амаржиж байна
Архангай аймгийн Батцэнгэл сум 3670 гаруй хүн амтай, 1140 өрхтэй аж. Энэ сумын хүн амын эрүүл мэндийн манаанд зогсдог эмч ажиллагсад 10 хүний ортой хоёр давхар шинэхэн байрандаа нүүн орлоо.
б
Сумын эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтанд орж, тууз хайчлах торгон мөчтэй давхцан Батцэнгэл сумын Дэл багийн иргэн амаржиж бяцхан охиныг өлгийдөн авчээ.
Шинэ байрандаа нүүж орсон эмнэлэгийн ажилчид ийнхүү хоёр дахь ээжийг эсэн мэнд амаржуулаад байгаа ажээ.
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нээлтийн ёслолын үеэр "Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор нарт тусгайлан талархал илэрхийлье. Аймаг суманд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын төсвийг амжилттай шийдснээр богино хугацаанд бүтээн байгуулалтууд ашиглалтанд орж байна. Мөн Эрүүл мэндийн сайд байхдаа энэхүү барилгыг анх санаачилсан С.Ламбаа гишүүнд Батцэнгэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлье" гэсэн аж.
ы
Анх 1937 онд бага эмч н.Бадам туслах ажилтны хамт дөрвөн ханатай гэрт эмнэлэгийн үйлчилгээг хүргэж байсан бол эдүгээ 31 эмч ажиллагсадтайгаар сумын нийт хүн амд эмнэлэгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байгаа гэнэ. Тус эрүүл мэндийн төвийн эмч ажиллагсадын 90 хувь нь сум, аймаг, улсын төрийн шагналуудаар шагнагдсан бөгөөд үүнээс Монгол улсын хүний гавъяат эмч О.Дашдэндэвээ бахархан үлгэрлэдэг ажээ.
өбы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ