Бүх дэлхийн цасны өдөрт нэгдэв

img

Олон улсын цанын спортын холбоо 2012 оны өвлөөс эхлэн олон нийтийн анхаарлыг өвлийн спортын төрлүүдэд хандуулах зорилгоор “Бүх дэлхийн цасны өдөр” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулдаг болсон аж.

й

Жил бүрийн нэгдүгээр сард энэхүү өдөр өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд цасны спортын олон тэмцээн уралдаан зохион байгуулагдаг уламжлалтай болсон байна.

й

Өнөө жилийн “Бүх дэлхийн цасны өдөр”-ийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 38 улс дэмжиж оролцох аж. Эдгээр улсуудын дотор Монгол, БНХАУ, Армен улсууд анх удаа нэгдэж байгаа юм байна.

й

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өөдөс:
элдэв баяр тэмдэглэлт өдөр монголд ихдээд жилийн 365өдөр багадаад байх юм даа
2015-01-03