Таван толгойн хэлэлцээрийг тавнаас эхлүүлнэ

img

Таван толгойн хөрөнгө оруулагчаар Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлтэй “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсгийнхэн уулзсан аж.  Уулзалтад Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар уулзсан  бол  нөгөө талаас  Энержи Ресурс ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, дэд захирал Л.Оюунбат, China Shenhua Overseas Development & Investment  компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцсон аж.

ый

Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийг энэ сарын 5-наас эхлүүлэхээр тохирсон бөгөөд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгдсэн юм байна. Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалаа тохирсон аж.

й

Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд энэ нь  хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмууд багтаж байгаа юм байна.

бөы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

andrei:
ene ertonz shamrarchlaaa....japan ryy chinagaar zoolgonoo..aguu mongolchyyd uymoo...
2015-01-04
irgen:
hend ch hereggui hotsrogdson oros bolovsrol
2015-01-03