УАШТ-ний 50 жилийн ой тохиож байна
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн анхны УАШТ хагас зуун жилийн тэртээ буюу 1965 оны аравдугаар сарын 9-13- өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байжээ. Спортын төв ордонд болсон тус тэмцээнд 23 аймаг, нийгэмлэг, дээд сургуулийн 141 бөх өрсөлдсөн байсан аж. Долоон жингээр болсон уг тэмцээний 52 кг-ын жинд Ч.Дамдиншарав /Биеийн тамирийн дээд сургууль/, 57 кг-ын жинд Б.Сүхбаатар /Биеийн тамирийн дээд сургууль/, 63 кг-н жинд Х.Намшир /МУИС/, 70 кг-ын жинд Д.Сэрээтэр /“Соёл” нийгэмлэг/, 78 кг-ын жинд Т.Зундуй /“Барилгачин” нийгэмлэг/, 87 кг-ын жинд Х.Баянмөнх /Улсын багшийн дээд сургууль/, +97 кг-ын жинд Ц.Санжаа /“Алдар” нийгэмлэг/ нар түрүүлж улсын анхны аваргууд болж байжээ. Харин багийн дүнгээр нэгдүгээр байранд Д.Лодой дасгалжуулагчтай “Алдар” нийгэмлэг, хоёрдугаар байранд Доржваанчиг Өмнөговь аймгийн баг, гуравдугаар байранд Д.Бямбаа, Ц.Чойнхор дасгалжуулагчтай “Хөдөлмөр” нийгэмлэгийн баг шалгарч байв.
с
1963 онд болсон Бүх ард түмний II спартакиадын хөтөлбөрт чөлөөт бөхийн төрлийг анх удаа оруулж чөлөөт бөхийн тэмцээнд 6 нийгэмлэг, 5 дээд сургуулийн 55 бөх өрсөлдөж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ