Индонез гашуудал зарлав
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Индонезоос Сингапур хүрэх замдаа сураггүй алга болсон “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцыг сүйрсэн болохыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо албан ёсоор баталж, зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн тухай “www.giadinhonline.vn” мэдээллээ.
й
Ерөнхийлөгч дээрх мэдэгдлийнхээ дараа улс даяар гурван өдрийн гашуудал зарлаж, бүх ресторан баар, зоогийн газар, зочид буудал болон диско клубын үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдэж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлийхэнд эмгэнэл илэрхийлжээ. Нийслэл Жакарта хотыхон төв талбайдаа “Airbus A320-200”-ийхон баяртай” хэмээн бичсэн футболкоор жигдэрч, зорчигчид болон онгоцны багийханыг сүүлчийн замд нь үджээ.
йя
Тус онгоцонд Индонезийн 135 иргэн зорчиж явсан юм.
бы
Олон улсын аврагчид өчигдөр Ява тэнгисээс “Airbus A320-200” онгоцны үйлчлэгчийн цогцсыг гаргаж авч, гэр бүлийхэнд нь хүлээлгэн өгчээ. Аврагчид “Airbus A320-200” онгоцонд зорчиж явсан 155 зорчигч болон багийн долоон гишүүний 17-ийнх нь цогцсыг далайгаас гаргаж, гэр бүлийхэнд нь хүлээлгэн өгөөд буй. Индонез АНУ болон Австралийн аврагчидтай хамтран “Airbus A320-200”-ийн хар хайрцагыг хайж буй. Хэрвээ хар хайрцгыг энэ сарын 5-ны дотор олохгүй бол хар хайрцагны баттерей дуусч, дохио илгээхгүй болох эрсдэлтэй гэнэ.
йцыы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ